Баярын өдрөөр 223 зөрчил илрүүлжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд буюу өчигдөр “Монгол цэргийн өдөр” баяр тохиосон. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг гуравдугаар сарын 18-ны 22.00 цагаас гуравдугаар сарын 19-ний 02.00 цагийн хооронд зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шөнийн хяналт шалгалтыг хийж ажилласан байна. Улмаар орон нутагт 46, нийслэлд 177 буюу нийт 223 зөрчил илрүүлжээ.

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *