АИ92 шатахууны үнэ дахин нэмэгджээ
Нийслэлээс алслагдсан бүс нутаг Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудад АИ92 шатахууны үнэ 3090, АИ95 3350 төгрөгт хүрчээ. Орон нутагт орлого багатай амьдарч байгаа малчид өндөр үнэтэй бензин хэрэглэж байгаа нь шүүмжлэлтэй асуудал юм.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үүнд амьжиргааны өртөг,зардал өндөртэй үүнийгээ дагаад иргэдийн амьдралын чанар муу. Ажилгүйдэл, ядуурал их. Тиймээс төр засаг, УИХ-ын гишүүд бид анхаарах үүрэгтэй. Баруун бүс нутагт өнөөдөр Эрчим хүч,тогны үнэ нийслэлээс 50 хувь үнэтэй, цемент хоёр дахин үнэтэй, бензин шатахуун, гурил будаа, элсэн сахар нэг кг, литр тутам нь Улаанбаатараас 500-1000 төгрөгөөр үнэтэй.
Үүнийг л шийдэх гээд Шинэ Ховд хөтөлбөрийг санаачилж баруун бүсийн ард иргэдийн амьжиргааны өртөг зардлыг бууруулах гэж, иргэдээ ажилтай орлоготой, амьдралын чанар сайн болгох гэж Эрдэнэбүрэнгийн УЦС, Ховд эко Цементийн үйлдвэр, бага оврын газрын тос боловсруулах үйлдвэр, Шинэ Ховд Үйлдвэр технологийн парк, Ховд агро парк гэж ярьж хэлээд хэл аманд ороод явна даа муу Бямбаа нь. Миний нутгийн ахан дүүс ойлгож хүлээж авч, дэмжиж байдагт баярладаг шүү” гэжээ.