МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогджээ
Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ ээлжит бус их хурал өнөөдөр /2022.03.19/ болсон. Хурлаар МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл 100 хувийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогджээ.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал юм.
Т.ТҮШИГ