ОХУ Украин руу дууны хурднаас 10 дахин хурдан пуужин харважээ

Орос улс өөрийн шинэхэн зэвсэг болох дуунаас хурдан Кинжал пуужинг Баасан гарагт Украинд анх удаа хэрэглэснээ өчигдөр зарлажээ.

“Ивано-Франковск мужийн Делятин тосгонд байрладаг газар доогуурх зэвсгийн агуулахыг Кинжал дуунаас хурдан пуужингаар устгалаа” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Делятин тосгон нь Украины баруун бүс, Карпатын уулсын дунд, НАТО-гийн гишүүн Румын улсын хилд ойрхон оршдог юм.

2018 онд ард түмэндээ хандаж үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаа Кинжал пуужингийн системийг танилцуулж байжээ. Тэрбээр Кинжалыг дайсны хамгаалалтын системийг нэвтлэх чадвартай, дууны хурднаас 10 дахин хурдан, “төгс зэвсэг” хэмээн магтаж байсан юм.

Оросын тал НАТО-гийн гишүүн орнуудаас Украины баруун хилээр орж ирж буй зэвсэг техникийг пуужингийн цохилтоор устгахаа анхааруулаад байгаа.Өмнө нь Польшийн хилийн ойролцоох цэргийн томоохон баазад пуужингийн цохилт өгөх үеэр 35 хүний амь үрэгдсэн юм.

“Украины газар нутагт зэвсэг тээвэрлэж буй ямар ч цуваа цохилтын бай болно гэдгийг бид өмнө нь тодорхой хэлсэн” гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Баасан гарагт дотоодын хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Эх сурвалж: AFP

Т.ТҮШИГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments