|

Европт “омикрон” хувилбарын дэд хувилбарын тохиолдол өсөж байна

Европт коронавирусийн “омикрон” хувилбарын “BA2” дэд хувилбарын тохиолдол өсөж байгаа талаар Европын Эмийн агентлаг /EMA/ өнгөрсөн долоо хоногт  мэдээлжээ.

“Европын Холбооны олон орон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаатай зэрэгцэн зарим оронд халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Үүнд бусад хувилбараас халдварлах чадвар нь илүү өндөр бололтой байгаа “BA2” хувилбарын тархалт нөлөөлж байна” гэж Эмийн агентлагийн төлөөлөгч Марко Кавалиери сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Эмийн агентлагийн хувьд өөр өөр технологиор гарган авсан таван “COVID-19”-ийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй иргэдэд аль болох ойрын хугацаанд вакцин хийлгэхийг уриалж байгаа юм.

EU goes remote to vote on COVID-19 response – Euranet Plus inside

 

“Вакцинд хамрагдсаны дараах дархлааны хариу урвал “BA2” дэд хувилбарт эрс ялгаатай гэх нотолгоо одоогоор алга байна. Вакцинууд нь эмнэлэгт хэвтэх, улмаар нас барахаас өндөр хувиар хамгаалсан хэвээр байна” гэдгийг М.Кавалиери тодотгожээ.

Европын Эмийн агентлаг “Pfizer/BioNtech”, “Moderna”, “AstraZeneca”, “Janssen”, “Novavax” компанийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.

А.ЭНХЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments