Монгол хэл, бичгийн сорилын суудлын хуваарийг маргаашаас хэвлэн авах боломжтой
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид Монгол хэл, бичгийн мэдлэгийн сорилыг эхлээд өгдөг билээ.
Энэ оны тухайд Монгол хэл, бичгийн сорил дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон бөгөөд суудлын хуваарийг маргаашаас 09:00 цагаас хойш хэвлэн авах боломжтой юм байна. Тодруулбал, eec.mn сайтын “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болох юм.
Монгол хэл, бичгийн сорилыг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго 400 онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Дахин шалгалтад тэнцээгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжгүй юм.
О.НОМИН