Дөрвөн ханатай гэр шатаж, хоёр иргэн түлэгдлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 11 дүгээр гудамжинд “гэр шатаж байна” гэсэн дуудлага гуравдугаар сарын 20-ны өдрийн 23:50 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /37 настай, эрэгтэй/-ын хүзүү, нурууны хэсэг, иргэн О /38 настай, эмэгтэй/-ын гар, хөлийн хэсэг тус тус түлэгдсэн тул нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.