|

Өнөөдөр “Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр”

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Дэлхийн дауны хам шинж өвчний эсрэг тэмцэх өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэдэг бөгөөд энэ жил ‘’Хэнийг ч бүү үлдээ’’ уриан дор тэмдэглэхийг НҮБ-аас уриалжээ.
Дэлхийн дахинд жил бүр 6000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг. Энэ нь 700 амьд төрөлт тутамд дауны хам шинжтэй 1 хүүхэд төрж байдаг аж. Дауны синдром (Down Syndrome) буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм. Дауны синдром нь өвөрмөц онцгой царай төрх болон оюун ухааны удаан хөгжлөөр илэрдэг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 байдаг бөгөөд оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *