АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдсан шүүгч С.Төмөрбатыг огцруулахаар боллоо

Авлигатай тэмцэх газрын 2020 оны  гуравдугаар сарын 04-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шилжүүлэн авч сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.

Улмаар Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 52-р зүйлийн 52.1, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7  дахь хэсэгт заасны дагуу огцруулах шийтгэл оногдуулав.

Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *