Мобиком корпораци, Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

   Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада тэргүүтэй албаныхан 03 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан нар зочдыг хүлээн авч хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон. 1997 онд үүрэн телефон утасны үйлчилгээгээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн Эрдэнэт үйлдвэр эдүгээ өндөр хурдны интернэт ашиглах, ил уурхайн бүсэд утасгүй 4G сүлжээ нэвтрүүлж, хүнд машин механизмын мэдээллийг дамжуулах, сим картад суурилсан тоон гарын үсэг ашиглах, тусгай дугаараас мессеж илгээх, үүлэн технологид суурилсан оффисын хэрэглээний программ хангамжийн үйлчилгээг Мобиком корпорацитай байгуулсан гэрээний дагуу ашиглаж байгаа юм.

 

 

     Мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлж, дижитал шилжилтээр уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр цаашид мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах тал дээр Мобиком корпорацитай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн илэрхийлсэн. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тоон өгөгдөл дамжуулах нөөц холболтын сүлжээ бий болгох, мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, үйлчилгээний үнэ тарифыг тодорхой хэмжээнд хөнгөлж өгөх зэрэг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэдгээ Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада хэлж байлаа. Тэрээр Мобиком корпорацийн Ерөнхий захирлын албан үүргээ Маркетинг хариуцсан дэд захирал Кожи Курушимад хүлээлгэн өгөх болсноо дуулгаж, корпорацийн шинэ Ерөнхий захирлыг дэмжин, урт хугацаанд хамтран ажиллахыг хүссэн юм.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments