Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн эрхийн байцаагчийг чадавхжуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах, практик мэдлэг олгох, хэрэг хянан шийдвэрлэх ур чадвар шаардсан ажиллагааг хуулийн дагуу амжилттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн улсын байцаагч нарт зориулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааг цаашид ажлын байранд байнга тогтмолжуулан зохион байгуулахаар ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, “Хохирлын үнэлгээний институт” Төрийн бус байгууллага хамтран ажиллаж, байцаагч нарт мэдээлэл өгч ажиллаа.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар уг уулзалт, хэлэлцүүлэгт хамрагдсанаар Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар зөвлөгөө авч, тодорхой шийдэлд хүрсэн. Мөн байцаагч нар бие биеэс суралцаж, харилцан туршлага солилцлоо. Хүүхдийн эрхийн зөрчлийн гэм хорын хохирлын үнэлгээний талаар ойлголт авч, цаашид энэ чиглэлээр тодорхой ажлууд хийх шийдэлд хүрлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *