ҮЙЛ ЯВДАЛ : Нийслэл, дүүргийн төлөөлөгчид хүүхдийн паркийн асуудлаар хуралдана
Гуравдугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт МҮХАҮТ-д “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы “Төрийн бүтээмжийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болно.
9.00 цагт ЦУОШГ-т Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, тогтоол шийдвэр, дүрэм журам, стандартыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг төрийн захиргааны байгууллага болон харьяа байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор үргэлжилнэ.
9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ногоон барилгын материалын тухай ойлголт” уулзалт, семинар болно. Утас: 94588448, 99076229
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МҮСХ-оос ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хууль зөрчиж журам баталсан талаар мэдээлнэ. Утас: 99119636, 88404448
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Глоб интернэйшнл” ТББ-аас Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намын нийслэл, дүүргийн төлөөлөгч нар хүүхдийн паркийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
14.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд “Ус-хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал болно. Утас: 99180796
Төрийн ордонд
9.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.
13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.
Т.ТҮШИГ