АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзана
Ардчилсан нам шинэ даргын сунгаагаа дөрөвдүгээр сарын 6-нд хийхээр болсноо зарласан. Тус намын даргын сунгаанд нэр дэвшигч ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ж.Батсуурь нар орон нутгуудад ажиллаж буй.
Өнгөрсөн долоо хоногийн АН-ын хурлын дараа Х.Баттулга “Монгол орныхоо 21 аймгийг нар зөв тойрно. Ардчилсан намын даргын сунгаа бол ганц намын асуудал биш. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг нь нэг намаас сонгогдсоны үр дүнг амьдралаараа, яс махаараа мэдэрч байна” хэмээн мэдээлэл хийсэн.
Харин нэр дэвшигчид өнөөдөр /2022.03.22/ Баянхонгор аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийхээр товложээ.
Ж.ХАЛИУН