ҮЙЛ ЯВДАЛ : Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч хэвлэлийн хурал хийнэ
Гуравдугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:
8.30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Агаарын навигацийн бодлогын хэлэлцүүлэг” болно. Утас: 99931267, 88025092
9.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” семинар болно. Утас: 88057167
10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99176798
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд 409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай хэвлэлийн хурал хийнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
Төрийн ордонд
9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
13.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдана.
14.30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.