Мансууруулах бодис судсаар тарьсан 21-тэй залуу амиа алдлаа

Сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 21-нд Сүхбаатар дүүргийн харъяат 21 настай эрэгтэй нь таталт өгч, улмаар ГССҮТ хүргэгдэж замдаа нас барсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн өөртөө мансууруулах бодис судсаар тарьсны дараа ийн бие нь муудсан байж болзошгүй аж.

Тухайн иргэн нь мансууруулах төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэрэглэхдээ тунг ихдүүлсэн байж болзошгүй байна. Хэргийг өдгөө харъяаллын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна.

Б.СОР

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *