Архидан согтуурсан үедээ найз охиноо хутгалж, гэмтээжээ

Өнгөрөгч шөнө 02:20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл иржээ. Улмаар алба хаагчдыг очиход 29 настай иргэн О нь архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч 21 настай эмэгтэй Х-г хутгалж гэмтээсэн нөхцөл байдалтай байжээ.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч шөнө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэн. Алба хаагчдыг очиход иргэн Х гэртээ эзгүй байсан. О-гийн биеийн байдал хэвийн. Ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” гэв.

Хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *