Б.Чулуудай: Аав минь хэдий хорих ангид байгаа ч, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй
Өдгөө хорих 409 дүгээр ангид саатуулагдаж буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсноо өөрийн хүү Б.Чулуудай болон өмгөөлөгч А.Пүрэвдуламаар дамжуулан илэрхийлж, хэвлэлийн хурал хийлээ. Энэ тухай түүний хүү Б.Чулуудай:
“Аав минь хоригдож байх хугацаандаа баабар.мн сайтад тогтмол нийтлэл нийлүүлдэг. Гэтэл түүний ОХУ, Украин улсуудын асуудлаар бичсэн “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэл нийлүүлэх эрхийг нь прокуророос гаргасан байна. Монгол улсын чөлөөт иргэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэтэл энэ эрх нь зөрчигдөж, аавыг минь бүрэн хяналтдаа байлгахыг оролдож байна. Мөн надад болон охин руу бичсэн захидлыг дамжуулж өгөөгүй. Үүгээрээ хүний захидал харилцааны эрхийг нь ноцтой зөрчиж байгаа юм. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. Аав минь хэдийн өлсгөлөнгөө зарлаад эхэлсэн.” гэсэн юм.
Б.МАНДАХ