Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23/ болж байна.

Хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинд  хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр, 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэгтэй. 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч, 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч, 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2019-2020 оны есдүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *