ӨНӨӨДӨР: Сүхбаатарын талбайд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” өдөрлөг болно

Гуравдугаар сарын 24-нд болох үйл явдлыг тоймлон хүргэж байна

8.00 цагт “Корпорейт конвейншн центр”-т “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг болно.

9.00 цагт СТӨ-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

9.30 цагт Барилгын политехник коллежийн байранд төгсөгчдийг ажлын байранд зуучлах “АМЖИЛТТАЙ ТӨГСӨЛТ- АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг болно. Утас: 99003904, 9993000, 99076229

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ОБЕГ-т БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцгой байдлын байгууллагаас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 99249813, 86150069

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” өдөрлөг болно.

11.00 цагт “Шихихутуг” их сургуулийн Номын санд Байгаль орчныг хамгаалах, Монгол зан заншил, хууль, цааз” номын нээлт болно.

11.00 цагт Багшийн дээдийн “Интер ном” номын дэлгүүрт сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоод хамтран “Боловсролыг дохионы хэлээр” олон нийтийн нөлөөллийн ажилыг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89052549

12.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгоно. Утас: 99111880

12.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэнэ.

18.00 цагт МУИС-ийн Номын санд боловсролын системийг дэмжих “Гараа” төслийн нээлт болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *