ЭНЭ ӨДӨР: Түүхэн үйл явдлууд

Энэ өдөр дэлхий дахинд болж байсан түүхэн үйл явдлуудын мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.

  • 1401 – Түрэг-Монголын хаан Төмөр Дамаск хотноо хаан ширээнээс буув.
  • 1603 – Англи-Ирландын хатан хаан I Элизабет насан эцэслэсний дараа I Жеймс хаан ширээнд суужээ
  • Японы Эдо хотод Токүгава Эйясү хаан ширээнд сууж Ёзей-Го нэртэй болов.
  • 1720 – Шведын Рикстагын гишүүд хатан хаан Улрика Элеонораг хаан ширээнээс буулгаж улмаар гүн Фредерикийг хаан ширээнд залжээ.
  • 1721 – Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын “Бранденбургын концертууд” зохиогдож дуусав.
  • 1765 – Их Британи улс Хойд Америкийн 13 колонид цэрэг оруулахаар болов.
  • 1829 – Их Британийн парламент Ромын Католик шашныг хуульчилжээ.
  • 1832 – Мормоны шашныг үндэслэгч Жозеф Смитийн алдарыг мөнхжүүлэх дагагчдын марш Охайо мужийн Хирам хотод ирэв.
  • 1837 – Канадын парламент хар арьст иргэдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
  • 1854 – Хубилай өөрийгөө “Их Хаан” хэмжээн өргөмжлөв. .
  • 1860 – Японы ерөнхий сайд Наосүке Ил халдлагад өртөн амиа алджээ.
  • 1882 – Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгч нянг нээв.
  • 1885 – Хятад-Францын дайн: Банг Бо хотын төлөөх тулаанд Хятадын арми ялалт байгуулав. Тус хот нь Хятад улс Вьетнамтай хиллэдэг байсан юм.
  • 1896 – Эрдэмтэн А.С.Попов түүхэнд анх удаа радио дохио илгээв.
  • 1900 – АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Роберт Андерсон Вик Манхеттенийг Брүүклинтэй холбосон метро байгуулах шийд гаргажээ.
  • 1907 – Гүржийн большевик хөдөлгөөний төв хэвлэл “Дро” сонины анхны дугаар хэвлэгдэв.
  • 1912 – Монгол Улсын Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдаж, 47 хүүхэдтэйгээр нээжээ.
  • 1921 – Дэлхийн спортын түүхэнд анх удаагаа эмэгтэйчүүдийн спортын олон улсын тэмцээн зохион байгуулагдав. Францын Монте Карло хотод эмэгтэйчүүдийн спортын олимпиад зохиогджээ.
  • 1927 – Хятадын Нанжинг хотыг гадны байлдааны хөлгүүд бөмбөгдөв.
  • 1934 – АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгов.
  • 1944 – Германы цэргүүд Италийн 335 иргэнийг зүй бусаар хороожээ.
    • Дэлхийн II дайн: Германы Сталаг Люфт хорих лагерт хоригдож байсан холбоотны армийн 76 цэрэг “Их орголт” кинон дээр гардаг аргаар оргожээ.
  • 1946 – Британичууд Энэтхэгийг тусгаар тогтнох эсэхийг хэлэлцэж эхлэв.
  • 1958 – Рок н Роллын домог Элвис Пресли АНУ-ын армид татагдав.
  • 1965 – Сансрын “Рейнжер 9” хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулжээ.
  • 1976 – Аргентин улсын үндсэн хуулийн цэц тус улсыг долоон жил захирсан ерөнхийлөгч Изабел Пероныг огцруулах шийдвэр гаргажээ.
  • 1980 – Эль Сальвадорын хамба лам Оскар Ромеро Сан Сальвадор хотын “Масс” сүмд бусдын гарт амиа алдав.
  • 1993 – Шумакер-Леви 9 сүүлт одыг нээн илрүүлжээ.
  • 1998 – Энэтхэгийн Дантан хотод хар шуурга дэгдэж 250 хүн амиа алдан, 3,000 хүн бэртэж гэмтэв.
    • Германы Регенсбургын их сургуульд яс шилжүүлэх мэс ажилбарыг анх удаа компьютерээр удирдуулан гүйцэтгэжээ.
  • 1999 – Косовогын дайн: Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО Югослав улсад цэргээ оруулав. Ингэснээр тус байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш анх удаа гадны улсад цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болсон юм.
  • 1999 – Альпийн нурууг нүхэлсэн “Мон Бланы нүхэн гарц”-д гал гарч 38 хүн амиа алдав.
  • 2003 – Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракад явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.
  • 2008 – Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
  • 2015 – Германуингс компанийн 9525-р нислэг Францын Альпийн нуруунд осолдож 150 хүн амиа алджээ. Шинжилгээний явцад ахлах нисгэгч амиа хорлох сэдэлтэйгээр энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.

Similar Posts

3 Comments

  1. Good day! Do you know if they make any plugins to help with SEO?
    I’m trying to get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good results.
    If you know of any please share. Many thanks!
    I saw similar art here: Eco product

  2. sugar defender Adding Sugar Protector to my day-to-day regimen was one of the best choices I’ve produced my wellness.
    I take care about what I eat, however this supplement includes an added layer of support.
    I really feel much more stable throughout the day, and my food cravings have reduced considerably.
    It behaves to have something so straightforward that makes such a big difference!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *