ЭНЭ ӨДӨР: Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд “Орон дээрх энх тайван” зургаа авахуулжээ

  • 708 – Ромын папын суудалд Константин хамба сууж, Ромын шашны түүхэнд 88 дахь пап болжээ.
  • 171 – Византийн эзэнт гүрний хаан III Теодосий хаан эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж, хаан ширээнээсээ буув.
  • 919 – Романос Лекапенос Букелон ордонг бүслэж, өөрөө Византийн хаан ширээнд суужээ.
  • 1199 – Английн хаан I Ричард Францад болсон жадтай тулааны үеэр хүнд бэртэв. Тэрээр энэ үйл явдлаас хойш 12 хоногийн дараа амиа алджээ.
  • 1555 – Венесуэль улсад анхны хот суурин байгуулагдав.
  • 1584 – Сир Уольтер Релей Виржиниа мужийг захирч, газрыг нь мэдэлдээ авчээ.
  • 1655 – Нэрт одон оронч Кристиаан Хюгенс Санчир гарагын дагуул Титан гарагийг нээжээ.
  • 1802 – Франц, Их Британийн хооронд энхийн гэрээ байгуулагдав.
  • 1807 – Британийн эзэнт гүрэн боол худалдаалахыг хуулиар хоригложээ.
  • Төмөр замын тээврийн үйлчилгээний анхны шугам Уэльсийн Суонси, Британийн Мамблес хотуудын хооронд тавигдав.
  • 1821 – Грекын хувьсгалын төлөөх дайн дэгджээ.
  • 1865 – Америкийн иргэний дайн: Виржиниа мужийг эх газрын арми булаан эзлэв.
  • 1917 – Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох” дүрмийн төслийг хэлэлцэн батлав.
    • Хаант Орос улс 1811 онд Гүржийн Ортодокс сүмийг хаах шийдвэр гаргаснаас 106 жилийн дараа эргэн нээжээ.
  • 1918 – Бүгд найрамдах Беларусь ард улс байгуулагдав.
  • 1924 – Грекын хувьсгалын дараа Элленикийн бүгд найрамдах хоёрдугаар бүгд найрамдах улсыг Александрос Папанастасу байгуулжээ.
  • 1931 – Скоттсборогын хөвгүүд хөдөлгөөний гишүүдийг Алабама мужид хүчингийн хэрэгт сэжиглэн баривчлав.
  • 1941 – Югославын хаант улс Нацистын Герман тэргүүтэй сөргөлдөгч улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
  • 1957 – Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгууллаа.
  • 1965 – АНУ-ын Алабама мужийн Монтгомери мужийн Сельма хотод нутгийн удирдлагын ордны гадаа дөрвөн өдөр жагссан Мартин Лютер Кингийн тэмцэл үр дүнд хүрэв.
  • 1969 – Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд “Орон дээрх энх тайван” зургаа авахуулжээ.
  • 1971 – Бангладешийн чөлөөлөх дайн: Пакистаны зэвсэгт хүчин Зүүн Пакистаны иргэдийн эсрэг “Гэрэлт цамхаг” цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1975 – Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудлан амиа алджээ.
  • 1979 – АНУ-д бүрэн угсарсан анхны сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа хөлөг Жон Кеннедигийн сансар судлалын төвөөс хөөрөв.
  • 1988 – Братислав хотод Чехословакын коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулжээ.
  • 1996 – Европын холбооны дарга нарын зөвлөл галзуу өвчтэй үхрийн махыг хоригох шийд гаргав.
  • 2006 – АНУ-ын Сиаттл хотын Капитолын ордонд буутай этгээд халдаж зургаан хүн амиа алджээ.
    • Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал нийслэл хотод болжээ. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна. Эрх баригчид сөрөг хүчний тэргүүн Александер Козулин болон бусад жагсагчдыг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж үзэн баривчилжээ.

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments