Угийн бичиг хөтөлдөг өрх, иргэдийн судалгаанд оролцоорой
Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулах, хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд угийн бичгээ хөтөлдөг өрх, гэр бүл, иргэний судалгааг цахим хэлбэрээр авах, нэгтгэх ажлыг 2022 оны 3 сарын 21-ээс 04 сарын 16-ны хооронд зохион байгуулж байна. Та бүхэн судалгаандаа идэвхтэй хамрагдана уу.
Судалгаанд оролцох линк: