“Дэлхийн мөнгөний долоо хоног 2022” аяны хүрээнд Бүх нийтийн гүйлт болно
Хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг олон нийтэд түгээхийг сурталчилан таниулах зорилготой “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 10 дахь жилдээ дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. ‘“Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног – 2022” аяны хаалтын үйл ажиллагаа 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Монголын банкны холбоо, Let’s Run Mongolia клубтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3.5 км-ийн ойрын зайн БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-ийг зохион байгуулна.
Бүх нийтийн гүйлтэд оролцохдоо та тухайн өдрийн цаг агаарын (0 хэмийн дулаантай байна) байдалд нийцүүлэн хувцасаа өмсөн ирээрэй. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс тараах уралдааны стикерийг наалгаж, бүртгүүлснээр оролцох юм.
Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр дуучин, реппер ThunderZ, дуучин, гитарчин О.Гантулга нар уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ АХА хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдаж, банкуудын асрууд ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өгнө.
Өдөрлөг ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд Та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО