Монгол улсын дугуйчид 31 жилийн дараа мөнгөн медаль хүртлээ

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаар эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг уралдаанаас манай дугуйчид мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Ирак, Энэтхэг, Индонези, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн долоон баг оролцсоноос Казахстан түрүүлж, манай баг удаалжээ. Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм.

Манай тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.

 

 

А.ЭНХЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments