Нийслэлийн хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр /2022.03.25/ сургалт зохион байгуулжээ.
Тодруулбал, Гүүд Нэйборс Олон улсын байгууллагатай хамтран Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн 28 хорооны хамтарсан багийн 140 гишүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, бусад хэргээс ялгагдах онцлог, Хүчирхийллийн суурь шалтгаан, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо, Хохирогчтой ярилцлага хийх арга зүй сэдвээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
А.ЭНХЖИН