АНУ-д хүүхдээ шуудангаар илгээдэг үе байсан
20-р зууны эхээр АНУ-д хүүхдээ шуудангаар илгээх боломжтой байжээ. 1913 оноос өмнө зөвхөн 1.8 кг болон түүнээс доош жинтэй зүйлийг АНУ-ын шуудангийн алба хүлээн авдаг байсан юм. Харин тус жилд шинээр гаргасан үйлчилгээгээр Америкчууд нэг удаагийн илгээмж нь 23 килограммаас хэтрээгүй л бол юу ч хамаагүй багтааж болох болжээ.
Энэхүү шинэ үйлчилгээг зарим хүмүүс хачирхалтайгаар хэрэглэсэн түүхийг хүргэе. АНУ-ын Үндэсний шуудангийн музейн түүхч Нэнси Пап хэлэхдээ хүүхэд шуудангаар хүргэсэн анхны тохиолдол 1913 онд гарсан хэмээжээ. Түүний хэлснээр Охайо мужийн Глен Эстэд оршин суудаг ноён болон хатагтай Жесси Бьюж нар 4.54 кг нярай хүүхдээ 1.6 километрийн зайтай амьдардаг эмээгийнх рүү нь шуудангаар явуулсан байна.
1915 оны наймдугаар сард гурван настай Мауд Смит шуудангаар хүргэгдэх хамгийн сүүлчийн хүүхэд болсон юм.
Б.БАЯР