НҮБ: Украинд мянга гаруй энгийн иргэн амь насаа алдсан
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улсад “Цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлж буйгаа зарлаад сар өнгөрчээ. Энэ хугацаанд 1081 энгийн иргэн амь насаа алдаж, мөн 1707 иргэд бэртэж гэмтсэн хэмээн НҮБ-ын Хүний эрхийн төв мэдээлсэн байна.
Гэвч нас барсан иргэдийн тоо их байх магадлалтай гэдгийг тус мэдэгдэлдээ дурджээ. Хүний эрхийн төв Донецк гэх мэт тулаан ширүүн өрнөж буй бүсүүдэд онцгой анхаарал тавин ажиллаж байгаа аж. Украин дахь НҮБ-ийн Хүний эрхийн хяналтын газрыг хариуцан ажиллаж буй Матильда Богнер хэлэхдээ “Хиймэл дагуулын тусламжтай цуглуулсан мэдээллээс харвал Мариуполь хотын ойролцоох булшинд 200 гаруй хүний цогцос оршуулсан” гэжээ.
Эх сурвалж: BBC
Б.Буяндорж