ОХУ дахин нэг генералаа дайнд алдав

Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны улмаас ОХУ-ын тав дахь генерал амь насаа алдсан тухай Киев дэх эх сурвалжууд мэдээлжээ. ОХУ-ын зэвсэгт хүчний 49-р нэгдсэн дивизийн удирдагч, дэслэгч генерал Яков Резанцев Украины цохилтод өртөж нас барсан байна.

Владимир Путин тус улсад цэргээ оруулснаас дөрвөн өдрийн дараа Резанцев дайн хэдхэн цагийн дотор дуусна гэж хэлж байжээ. Оросын 150-200 мянга гаруй цэрэг Украинд байлдаж байгаа боловч дайн эхлээд сар өнгөрөхөд томоохон хотуудын нэгийг ч эзэлж авч чадаагүй байгаа юм. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Батлан хамгаалах яам баасан гаригт (2022.03.25) цэргийн ажилбараа хумиж Донбасс бүс нутагт анхаарч ажиллахаа мэдэгджээ. ОХУ-ын Жанжин штабын үйл ажиллагааны ерөнхий газрыг хариуцсан Сергей Рудской хэлэхдээ ”Украины зэвсэгт хүчний байлдах чадамжийг их хэмжээгээр бууруулсан тул бид одоо гол зорилго болох Донбасс бүсийг чөлөөлөхөд анхаарна” гэсэн аж.

Тус дайны улмаас Украин улсын хүн амын дөрөвний нэг нь орон гэрээ орхиж, тэднээс 3.7 сая гаруй нь гаднын орнууд руу дүрвэжээ.

Эх сурвалж: Daily Mail, Reuters

Б.Буяндорж

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *