Хүйсээ солиулаад аварга болсон трансжендер эмэгтэй тамирчин
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт (2022.03.17) АНУ-ын Үндэсний Коллежийн Спортын Холбооноос усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд Пенсильванийн их сургуулиас оролцож буй трансжендер эмэгтэй тамирчин Лиа Томас 500 метрийн чөлөөт хэлбэрийн уралдаанд түрүүлж аварга болсон юм.
Томас 2017 оноос эхлэн Пенсильванийн их сургуулийг төлөөлсөн эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн багийн тамирчин болсон. Тэрбээр 2019 оны тавдугаар сараас хүйсээ солиулахаар гормоны эмчилгээнд орж эхэлсэн байна. Томас 2021 оноос эхлэн оны Коллежийн лигт эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө тэрбээр эрэгтэйчүүдийн лигт чансаагаараа 462-р байрт жагсдаг байсан аж. Өөр хүйсний төрөлд өрсөлдөж эхэлснээс хойш түүний амжилтууд огцом нэмэгдэж Томас эмэгтэй тамирчид дундаа чансаагаараа нэгт жагсаж эхэлжээ. Гэтэл хачирхалтай нь АНУ-ын Эмэгтэйчүүдийн эрч зүйн үндэсний төв Лиа Томасыг дэмжсэн байна. Тус төв жиргэхдээ “Лиа Томасын энэ улиралд гаргасан амжилтыг сайшаах хэрэгтэй боловч үүний оронд улс даяар түүнийг хүйсээр ялгаварлаж байна” гэсэн аж.
Үүнээс өмнө трансжендер эмэгтэй тамирчид хүйсээ солиулсныхаа дараа амжилт нь огцом нэмэгдэж байсан тохиолдол олон бий. Томасын чансаа ийнхүү огцом нэмэгдэх болсон нь гаднын орнуудад трансжендер эмэгтэй тамирчид биологийн хувьд эмэгтэй төрсөн тамирчидтай өрсөлдөх нь шударга бус гэх шүүмжлэлийг үүсгэжээ. Учир нь гэвэл өсвөр насандаа эрэгтэй гормоны нөлөөнд бойжсон тамирчид өндөр, уушги, зүрхний чадамж, биеийн хүчээр илүү байдаг нь тодорхой зүйл юм.
Эх сурвалж: Washington Post
Б.Буяндорж