Жо Байден Путиныг эрх мэдлээс нь огцруулах хэрэгтэй гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт (2022.03.26) Польш улсад айлчлахдаа Владимир Путиныг төрийн эрх мэдэл атгах ёсгүй, огцруулах хэрэгтэй гэсэн байна. Байден хэлэхдээ “Бурхан минь гэж энэ хүн төрийн эрх мэдлийг барих ёсгүй, тэр туйлын эрх мэдэл олж авахыг хүсэж байна” гэсэн аж. Цагаан Ордны албан тушаалтан Байдены хэлсэн үг “Путин хөрш орнууддаа хүч далайсан үйлдэл гаргаж болохгүй гэсэн утгатай бөгөөд Путиныг огцруулах талаар яриагүй” хэмээжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүний хариуд мэдэгдэл хийхдээ “Үүнийг шийддэг нь ноён Байден биш харин ОХУ-ын ард иргэдийн сонгох асуудал” гэсэн хэлсэн юм. Жо Байдэн нэмж хэлэхдээ “НАТО-гийн бүс нутаг руу нэг сантиметр ч нэвтэрч орох талаар огт бодох хэрэггүй. Бид нэгнээ хамгаалах үүрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.Буяндорж