Путин Украины дайнд оролцсон цэргүүдэд ахмад дайчны цол өгнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайнд оролцсон цэргүүдэд ахмад дайчин болгон өргөмжлөх хуульд гарын үсэг зурж баталсан байна. Өнгөрсөн лхагва гарагт (2022.03.23) Төрийн Дум болон ОХУ-ын Холбооны Зөвлөл санал хурааж энэхүү хуулийг дэмжсэн юм.

Ахмад дайчны цол хүртсэн цэргүүд Афганистан, Сири улсад алба хаасан цэргүүдийн адил төрөөс татварын хөнгөлөлт, мөнгөн дэмжлэг, эрүүл мэндийн даатгал зэрэг халамж хүртэнэ. Өнгөрсөн баасан гарагт (2022.03.25) ОХУ-ын Батлан хамгаалах яам Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагааны хүрээг хумиж Донбасс бүсэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Үүнийг Барууны мэргэжилтнүүд дайн Оросын төлөвлөснөөр яваагүй учир гаргасан мэдэгдэл гэж үзэж буй.

Эх сурвалж: TASS

Б.Буяндорж

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *