Азербайжан Уулын Карабахд гал нээв
Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабах дахь ОХУ-ын цэргүүд энхийг сахиулж буй бүсэд нэвтэрч дөрвөн удаа агаарын цохилт өгсөн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнгөрөгч 24-өөс 25-ны өдрүүдэд Азербайжаны зэвсэгт хүчин гурван талын тохиролцоог зөрчин“Bayraktar TB2” нэртэй дрон ашиглан Фурух тосгоны ойролцоо гал нээжээ.
Оросын энхийг сахиулах удирдлага Карабахд болсон нөхцөл байдлыг хурцдахаас сэргийлэн тус улсын Батлан хамгаалах ажиллаж байгаа аж. Мөн Азербайжан улсыг цэргүүдээ энхийг сахиулах бүсээс гаргах шаардлага хүргүүлсэн байна.
Эх сурвалж: TASS
Б.Буяндорж