“Гэр бүл дэх эрх тэгш байдал, тэгш боломж, тэгш оролцоо” өдөрлөг зохион байгуулагдлаа
“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд “Гэр бүл дэх эрх тэгш байдал, тэгш боломж, тэгш оролцоо” нөлөөллийн өдөрлөг зохион байгуулагдлаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор “Сар бүрийн сүүлийн 7 хоногийг Ням гарагийг Гэр бүлийн өдөр болгон зарласан” байдаг.
Энэхүү тогтоолын хүрээнд гэр бүлийн өдрийг дүүрэг хороод сар бүр тухайн сарын онцлогт тохируулан үйл ажиллагаа зохион байгуулж, тэмдэглэж ирсэн. Энэ жил Нийслэлийн хэмжээнд нэгдсэн удирдамж, хуваарь гаргаж тухайн сарынхаа онцлогт тохируулан Жендерийн сар болгон зохион байгуулж байна.
Гэр бүлийн аз жаргалд нөлөөлөх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Хүннү молл” худалдааны төвд /2022.03.27/-ны өдөр “Харилцан хүндэтгэе” аяныг “Гэр бүл дэх эрх тэгш байдал, тэгш боломж, тэгш оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч С.Гантогоо, дуучин Л.Насанбуян ая дуугаа өргөж, холбогдох байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулан оролцлоо.
- Хүүхдийн хөгжил, танин мэдэхүй хөгжүүлэх чиглэлээр
- Сэтгэл зүйн чиглэлээр
- Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож,хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох шүдний эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгч, өргөн цар хүрээтэйгээр үргэлжилж байна.
Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.
Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?