Олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит чуулган өнөөдөр болно. Энэхүү чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

  1. Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
  2. МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
  3. МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
  4. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
  5. Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
  6. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
  7. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;

Дээрх асуудлуудаас хамгийн анхаарал татаж буй нь ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн төлөө Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *