E-Mongolia : Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна

“e-Mongolia” системийн албан ёсны фэйсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03-р сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фэйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“e-Mongolia” систем нь иргэнд төрийн үйлчилгээг цахим орчинд гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан хоёр хэлбэрээр үзүүлдэг бөгөөд ингэхдээ танилт нэвтрэлтийн ДАН системийг ашиглан, иргэнийг цахим орчинд таньж, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг олгодог тусдаа хөгжүүлэгдсэн систем билээ.

Харин фэйсбүүк хуудас нь META компанийн хөгжүүлж буй платформ бөгөөд тус платформоор дамжуулан иргэд, олон нийтэд “e-Mongolia”-н талаарх албан ёсны мэдээ, мэдээлэл, заавар, зөвлөгөөг хүргэдэг юм. “e-Mongolia” фэйсбүүк хуудасны админ эрх рүү халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллаж, фэйсбүүк хуудсаа эргүүлэн авсан болно. Энэ халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ЦХХХЯ

А.ЭНХЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *