Оскарын нээлтийг дуучин Бейонсэ охинтойгоо хамт нээлээ
94 дэх удаагийн Оскарийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг дуучин Бейонсэ 10 настай охин Блю Айвигийн хамтаар нээлээ.
Дуучин бүсгүй анх удаагаа “Be Alive” дуугаараа Оскарт нэр дэвшээд байгаа бөгөөд түүний охин бүжигчдийн дунд байсан нь олны анхаарлыг ихээр татсан юм.
Энэ жилийн Оскар дуучин бүсгүйн хувьд тун онцлог жил болж байгаа аж. Учир нь карьерийнхаа туршид анх удаагаа ийнхүү нэр дэвшээд байгаа бөгөөд түүнийг шагналын эзэн болно гэх хүлээлт өндөр байна.
О.НОМИН