Америкчууд Байденд сэтгэл хангалуун бус байна
АНУ-д түлш, бусад бараа бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр нэмэгдсэний улмаас Жо Байдены бодлогод Америкчууд сэтгэл дундуур байх болжээ.
Түүний үнэлгээ 40% буюу Ерөнхийлөгчийн албыг хүлээн авснаас хамгийн доод хэмжээндээ хүрээд байгаа юм. Украин улс руу ОХУ цэргээ оруулсан нь Байдены үнэлгээг бууруулахад нөлөөлсөн нь дамжиггүй.
“NBC” телевизийн шинээр явуулсан санал асуулгаар Америкчуудын 40 хувь нь л Байдены явуулж буй бодлогыг дэмжиж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас 13 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн судалгаанд оролцсон хүмүүсийн 71% нь Байден Украины дайныг зогсоож чадна гэдэгт “маш бага” итгэлтэй байгаа гэж хариулжээ. Харин Америкчуудын 82% Украины дайн эцэстээ цөмийн зэвсэг ашиглахад хүрнэ гэж бодож байгаа аж.
Мөн Америкчуудын:
- 74% АНУ-ын цэргүүд Украинд тулалдана
- 83% дайны улмаас барааны үнэ үргэлжлүүлэн нэмэгдэнэ
- 51% Байдены гадаад бодлогыг дэмжихгүй
- 63% дотоод бодлогыг дэмжихгүй байгаа гэж санал өгчээ.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ