Ука: “Савхин хүрэм” дуу бол эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийн дуу хоолой
Дуучин Ука “Савхин хүрэм” дууныхаа шинэчилсэн хувилбарыг клипны хамт өчигдөр буюу “Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр цацан сонсогчиддоо бэлэг барилаа.
Тэрбээр, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт энэ дуугаа хүргэх нь тохиромжтой цаг гэж тооцож, эрхээ хамгаалж чадахгүй, эрхээ эдэлж мэдэхгүй байгаа олон олон охид, бүсгүйчүүдийн дуу хоолой та бүгд байж нэг нэгнээ дэмжиж яваасай гэж уриалж байна. Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой нь болж энэхүү дуугаа хүргэж байна” хэмээжээ.
“Маргаашийн нарлуу хамт аялах уу” дууны үгийг зохиосон Тэмүүлэн уг дууны үгийг зохиож, харин Наки ая зохиогчоор нь ажиллажээ. “Last Dance studio”-гийн бүжигчид дууны клипнд оролцсон байна.