|

“Ногоон хөгжлийн сэргэлт – Ногоон Санхүүжилт” чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын тогтвортой санхүүгийн холбоо Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Банкны Холбоо, Олон улсын санхүүгийн корпораци, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэ Нэйче Консерванси, Монцамэ агентлагтай хамтран “Ногоон хөгжлийн сэргэлт – Ногоон Санхүүжилт” чуулган 3 дугаар сарын 29, 30-ны өдөр Төрийн ордонд болно.
Чуулганы үр дүнд:
1. Үндэсний тогтвортой санхүүгийн замын зургийг батлах
2. Уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй дотоодын санхүүгийн байгууллагууд, зарим томоохон ААН-үүдэд батламж гардуулах
3. Ногоон санхүүжилтийг дэмжих зорилгоор санхүүгийн байгууллагуудын санаачилж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулах, санг нээх
4. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга танилцуулах
5. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн форум 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *