|

Хятадад онгоцны ослоор амиа алдагсдад эмгэнэл илэрхийлжээ

Хятадын өмнөд нутагт осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны 123 зорчигч, нисэх багийн есөн гишүүнд эмгэнэл илэрхийлэх ёслол эрэн хайх, аврах ажиллагаа явуулж буй газарт ням гарагт болжээ.

“China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоцонд зорчиж явсан бүх хүн амиа алдсаныг бямба гаргийн орой батлан мэдэгдсэн байна.

Гашуудлын ёслол ням гаргийн 14:00 цагт эхэлж, эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн нисэх онгоц осолдсон зүгт харан амиа алдагсдад эмгэнэл илэрхийлэн гурван минут чимээгүй зогссон гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.

Мөн үүнтэй төстэй үйл ажиллагаа осол болсон газраас гадна өөр олон газарт болжээ. Аврагчид амиа алдсан хүмүүсийн цогцос, эд хэрэглэлээс гадна онгоцны эвдэрсэн хэсгүүдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа мөн үргэлжилж байгаа аж.

China plane crash: All 132 passengers and crew dead, officials confirm -  BBC News

 

“MU5735” дугаартай нислэг үйлдэж байсан нисэх онгоц өнгөрсөн даваа гаргийн үдэд Гуанси-Жуаны өөртөө засах орны уулархаг бүсэд осолдсон юм. Даваа гаргийн 13:11 цагт Юньнань мужийн нийслэл Куньмин хотоос хөөрсөн онгоц 15:05 цагт Гуандун мужийн Гуанжоу хотод газардах байжээ.

А.ЭНХЖИН

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments