Улс орнуудын туршиж буй 9 төрлийн вакцины ҮР ДҮН ямар байна вэ?
Монгол Улс коронавирусийн халдвараас хамгаалах дархлаажуулалтын вакцинд хүн амаа хамруулах ажлыг өнөөдрөөс /2021.03.09/ өргөн хүрээтэй эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор иргэд ямар төрлийн вакцин тариулах нь зөв бэ гэдэгт анхаарал хандуулж байгаа юм.
Тиймээс дэлхийн улс орнуудын дархлаажуулалтын вакцины үр дүн, үнэ өртөгийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
1. Pfizer /Бфайзр/
Уг вакцины эрдэм шинжилгээний ажил Канад улсад явагдаж дууссан бол үйлдвэрлэл нь Хятад улсад хийгдэж байгаа юм. Одоогийн байдлаар уг вакциныг Их Британ, Америк,Герман тэргүүтэй улсууд дархлаажуулалтад ашиглаад байгаа билээ.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тун: 85%
Зах зээлийн үнэ /бүтэн тунгаар/: 19.50$
2. Bharat /Барат/ мөн өөрөөр Covaxin /коваксин/
Уг вакциныг Энэтхэг улс зохион бүтээж, мөн Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа билээ. Одоогоор Энэтхэг улсад 20.6 сая хүн тухайн вакцинд хамрагдаад байна.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тун: 80.6%
Зах зээлийн үнэ /бүтэн тунгаар/: 3.70$
3. Johnson Johnson /Жонсон Жонсон/
Уг вакцтныг Америкын Нэгдсэн Улсад зохион бүтээж, үйлдвэрлэж байгаа бөгөөд нийт 88 сая орчим хүмүүсийг уг вакцинаар дархлаажуулж байна.
Үр дүнгийн үзүүлэл /бүтэн тун/: 85%
Зах зээлийн үнэ /бүтэн тунгаар/: 10$
4. Sinopharm /синофарм/
Синофарм вакциныг Хятад улсын эрдэмтэд анхлан бүтээж мөн үйлдвэрлэл нь ч Хятад улсад явагдаж байна. Одоогоор Арабын Нэгдсэн Эмират улс 3.1 сая иргэдээ уг вакцинд хамруулсан байна.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тун: 79%
Зах зээлийн үнэ /бүтэн тунгаар/: 32$
5. Sinovac /синовак/
Мөн Хятад улсад үйлдвэрлэгдээд байгаа уг вакцин нь үнийн хувьд бусдаасаа илүү хямд байгаа нь олон улсад таатай нөхцөл бүрдүүлж өгөөд байгаа юм. Одоогоор уг вакциныг Герман, Индонез гэх мэт улсууд вакцинжуулалтын талаас илүү хувьдаа ашиглаад байгаа бол Турк улс нийтдээ 10 гаруй сая иргэнээ уг вакцинд хамруулжээ.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тунгаар: 91.2%
Зах зээлийн үнэ бүтэн тунгаар: Гэрээний нөхцлөөс хамааран 30$ ба түүнээс бага дүнгээр борлуулагддаг
6. Astrazeneca /астразэнэка/
Канад улсад зохиогдсон уг вакцины үйлдвэрлэл Энэтхэг улсад явагдаж байна. Үнийн хувьд уян хатан нийлүүлэгдэж байгаа учраас Их Британ, ОХУ тэргүүтэй олон хүн амтай улсууд түлхүү хэрэглэж байгаа аж. Мөн үнэ ханшийн хувьд хамгийн хямдаар борлуулагдаж байгаа, одоогоор хамгийн их хэрэглэгдэж буй вакцин юм.
Үр дүнгийн үзүүлэлт нэг тун: 62%
Зах зээлийн үнэ /бүтэн тун/: 8$
7. Moderna /модерна/
Америкын нэгдсэн улсад зохион бүтээгдэж мөн үйлдвэрлэл нь явагдаж буй уг вакцин нь үр дүнгийн үзүүлэлтээрээ хамгийн дээгүүр бичигдээд байгаа билээ.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тун: 94.1%
Зах зээлийн үнэ /бүтэн тунгаар/: 32$-37$
8. Novavax /ноавакс/
Америк улсад үйлдвэрлэгдэн, цөөн тооны иргэд хамрагдсан уг вакцин нь хэдий цөөн тоогоор үйлдвэрлэгдэж байгаа ч үр нөлөө сайтай мөн үнийн хувьд илүү боломжит байгаа учраас цааш үйлдвэрлэлийг илүү өргөжүүлнэ гэж төлөвлөөд байгаа аж.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тун: 94.6%
Зах зээлийн үнэ /бүтэн тун/: 16$
9. Sputnik /спүтник/
Оросын Холбооны улсад зохион бүтээгдэж мөн үйлдвэрлэгдээд байгаа уг вакцин нь Монгол улсад нийлүүлэгдэн орж ирсэн бөгөөд үнийн нөхцөл нь тохиромжтойгоос гадна үр дүнгийн үзүүлэлт сайтай байгаа юм. Одоогоор ОХУ өөрсдийн 7.5 гаруй сая иргэдээ уг вакциндаа хамруулаад байгаа аж.
Үр дүнгийн үзүүлэлт бүтэн тун: 94.1%
Зах зээлийн үнэ: 15-20$
Эх сурвалж: nytimes.com
healthline.com
П. Ундрах