ЗТХЯ: Төмөр замд вагон унасан осол гараагүй, хоёр дугуй л замаас гарсан
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд гарсан ослын тухай /2022.03.28/ мэдээлэл хийлээ. Салбар яамны мэдээлснээр тухайн осол нь хэвлэлээр гарч байгаа шиг ноцтой биш бөгөөд барилгын ажил хийх үед гарсан, тээвэрлэлтээс болоогүй гэдгийг хэлэв.
Осол гуравдугаар сарын 27-ны 19:40 цагийн орчимд гарсан бөгөөд Тавантолгой Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний хоёр дугуй замаас гарсан байна. Одоогоор “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам” ТӨХК-иас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.
Б.ЖАРГАЛ