МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас Х.Баттулга нэрээ татлаа
Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнөөдөр /2022.03.28/ болж байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээ мэдэгдээд байсан.
Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулиас Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ татлаа.
О.НОМИН