МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо
Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжиллээ.
Тодруулбал, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээ мэдэгдээд байсан боловч Х.Баттулга нэрээ татсан юм.
Ийнхүү сунгаанд Б.Баттүшиг ялалт байгуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
А.ЭНХЖИН