Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Дэлхийн Усны өдөр”-тэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 07-р цэцэрлэгт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус цэцэрлэгийн ахлах бүлгийн гурван ангийн хүүхдүүдэд усыг ариг гамтай хэрэглэх тухай видео хичээл бэлтгэн танилцуулав. Мөн 2022 оны “Дэлхийн усны өдөр”-ийг “Газрын доорх ус, Далд баялгийн ил үнэ цэн” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан “Гүний ус, усны эргэлт”-ийн тухай үлгэр бэлтгэн танилцуулж, харилцан ярилцлаа.

Мөн мэдлэг олгох сургалтын дараа “Усаа хайрлая” сэдэвт гар зургийн уралдаан зохиож, оролцсон бүх хүүхдүүдийг гарын бэлгээр шагнав.

 

 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments