МИАТ компани ирэх сараас Турк улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр ШУУД нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэж мэдэгдлээ.

Тодруулбал, тус нислэг нь ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос 9 орчим цаг нисээд Истанбул хотод хүрэх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *