Чернобылийн ойролцоо ойн түймэр гарсны улмаас цацрагийн хэмжээ нэмэгджээ
Украины эрх баригчид Чернобылийн атомын цахилгаан станцын ойролцоох ойд гарч буй түймэр гарсан талаар мэдээлжээ. Тус улсын парламентын хүний эрхийн коммисар Людмила Денисова хэлснээр түймрийн улмаас хаалттай бүсэд цацрагийн бохирдол нэмэгдсэн аж.
Тэрбээр Олон улсын атомын энергийн агентлагт хандаж яаралтай арга хэмжээ авж уриалахдаа “Украин төдийгүй дэлхий дахинаа учирч болох буцашгүй хорт үр дагавраас сэргийлэх хэрэгтэй” хэмээжээ. Чернобылийн хаалттай бүсийг Оросын цэргүүд эзэлж авсан тул галыг унтрааж чадахгүй байгаа юм.
Түймрийн улмаас өндөр энерги бүхий радионуклидууд агаар мандалд тархаж цаашлаад салхины урсгалаар дамжин Украин, Беларусь гэх мэт Европын улсуудад цацрагийн бохирдол үүсгэх магадлалтай хэмээн Денисова хэлжээ.
Эх сурвалж: Unilad
Б.Буяндорж