Өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол болно

Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр Төрийн ордонд нээлттэй сонсгол болно. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатар  захирамж гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар УИХ- д нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын ажлын хэсэг болон хуулийн байгууллагуудад өгсөн.

Нээлттэй сонсголыг Хөгжлийн банкнаас хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсныг олон нийтэд ил тод болгох ёстой гэдгийг УИХ-ын дарга хаврын чуулганы нээлтийн үеэр онцолсон юм. Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулах энэхүү сонсголын үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments