Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах ёстой юу
Дайнд мөрдөх ёстой дүрмүүд гэж байдаг. Мөн Женевийн конвенц болон олон улсын хуулийн дагуу бол дайны үед үйлдэж болохгүй зүйлс бий. Эдгээр дүрэмд энгийн иргэд болон тэдэнд амьдрахад нэн чухал шаардлагатай дэд бүтцэд санаатайгаар халдаж болохгүй. Мөн хими, биологийн гэх мэт зэвсгүүдийг ашиглах, тамлан зовоох, геноцид үйлдэх хориотой байдаг.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ ОХУ “Орон сууц, сургууль, эмнэлэг, нэн чухал дэд бүтэц, худалдааны төв, түргэн тусламжийн газрууд устгасан” гэжээ. Эдгээр хэргийг АНУ дайны гэмт хэрэгтэй дүйцнэ хэмээн үзэж буй. Мөн олон тооны мэргэжилтнүүд Украин руу цэргээ оруулсан явдал дайны гэмт хэрэг мөн гэж бодож байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ