Осол гаргасан жолооч урсгал сөрж эргэснээс явган зорчигч мөргөжээ
Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо, Ю Би Март худалдааны төвийн урд замд такси барихаар зогсож байсан гурван эмэгтэй автомашинд мөргүүлж хүнд гэмтсэн осол өчигдөр \2022.03.27\ гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн гурван эмэгтэй ГССҮТ рүү хүргэгдсэн бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа аж.
Ослын тухай цагдаагийн байгууллагаас: “Приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс М.Бенз маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн” гэв.
О.ЦОЛМОН